header image

Жаг Лого

scroll НИЙТЛЭЛҮҮД

. Жава Тусламжийн Ширээ ажиллана
. 4-р уулзалтын сэдэв: Жава сертификат
. Бүлгийн 2 дахь уулзалт сургалт явагдлаа
. Хөгжүүлэгчид
. 2 дахь уулзалт-сургалт 2018-3-9 өдөр болно


scroll Фасебуук бүлэг

ЖСХБүлэг /Mongolia JUG/


scroll Имэйл лист

Имэйл листийн мэдээлэл


scroll Холбоо барих

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар МКАйТи сургалтын төвийн дэргэд (Нийслэлийн төр захиргааны 5-р байр, Улаанбаатар чуулгын хойд хаалга) Бүлгийн зохицуулагч Ж.Бэгзсүрэн имэйл mcl_begee[et]yahoo.com утас 99861326

// Жава сонирхогч, хэрэглэгчийн бүлэг - Mongolia Java User Group (MNGJUG) -

- Бүлгийн үйл ажиллагааг танилцуулах
- Монгол улс дахь Жава хэрэглээг танилцуулах


Бүлгийн 2 дахь уулзалт сургалт явагдлаа


Тус уулзалт сургалт нь сайн дурын бөгөөд үнэ төлбөргүй арга хэмжээ.

Монголын Жава сонирхогч, хөгжүүлэгчид 14 хоног тутмын энэхүү уулзалт-сургалтанд хүрэлцэн ирсэнээр өөрийгөө ямар түвшин байгааг олж нээх, бие биедээ урам зориг өгөх, мэдээлэл солилцох, сонирхсон асуултаа үлдээх, хэлэлцүүлэх, мөн цаашдын хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олж харна.

2-р уулзалт-сургалтын товч мэдээллийг дараах хоёр эх сурвалжаас авч, дараагийн 3 сарын 23 өдөр Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх MKIT сургалтын төвд 16:40-17:40 цагт явагдах арга хэмжээнд биечлэн оролцохыг уръя.
- тэмдэглэл
-
хөтөлбөрийн слайд

Уулзалт-сургалтын үйл ажиллагаа нь дараах үндсэн 4 хэсгээс бүрдэж байгаа ба өөртөө болон бусдад илүү үр дүнтэй болгохын тулд зохион байгуулалт, төлөвлөлтөнд биечлэн оролцоорой.

1-р хэсэг: Танилцах хэсэг
- сонирхол, мэргэжил нэгт хүмүүсийг таньж мэдэх, нөхөрлөх, багаа бүрдүүлэх эхлэл


2-р хэсэг: Бүлгийн гишүүний туршлага, илтгэл
- бүлгийн ямар ч гишүүн, туршлага, мэдлэг үл харгалзан, өөрийнхөө ашиглаж байгаа, хийж байгаа, анзаарч мэдсэн зүйлээ слайдаар танилцуулах, бусад оролцогчид санал зөвлөгөө нэмэрлэх


3-р хэсэг: IT компанийн танилцуулга, ажлын байрны шаардлага
- сонирхогч, хөгжүүлэгчдийн дунд тухайн компани нэр хүнд, ажил үйлсээ танилцуулж, энэ өдрийн арга хэмжээнд оролцогчдоос Азтан шалгаруулж, бэлэг дурсгал өгөх боломжтой


4-р хэсэг: Жава хөгжүүлэгчийн туршлага
- Тодорхой хугацаанд хөгжүүлэгчээр ажилласан туршлага, шинэ хандлагыг олж мэдсэнээ танилцууоах, сонирхогчдод, хөгжүүлэгчдэд зөв хөгжих, анхаарах зөвлөмж хүргэнэ






» Төгсгөл = Бүлгийн 2 дахь уулзалт сургалт явагдлаа


Сэтгэгдлүүд...








:-)
 
xaax